2011-03-30 - Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө-2
Зохион бичлэг хийж байгаа хүнд зайлшгүй хийх ёстой зүйлс.
Зохион бичлэг бичихийнхээ өмнө бичих зүйлийнхээ талаар ярилцана. Юуны тухай бичих гэж байгаагаа өөр хоорондоо багштайгаа ярилцана.Бичих гэж байгаа зүйлээ улам сонирхолтой болгохын тулд ямар нэг шат дамжлагуудын дагуу яаж бичихээ дахиж танилцуулна. Үүнд: Бичиж буй зүйлийнхээ утгыг хадгалж байхын тулд дахин унших
Зарим нэг тохиромжгүй үгсийг арилгах
Эхнийхээ өгүүлбэрийг арилгаж өөр өгүүлбэрээр эхлэх
Зарим үгсийг нэмэх
Оновчгүй хэсгийг арилгах
Үг нэмэх зай мөр үлдээх
Төгсгөлд нь бүх зүйлээ зангидаж утга санааг бүрэн илэрхийлж байгаа эсэхийг нягтлах
Бичих ажил нь өөрийн мэдэж байгаа зүйлийг бусдад сонирхолтой байдлаар илэрхийлэх явдал гэдгийг анхааруулж хэлнэ.
Төгсгөлд нь бичсэн зүйлдээ хэр сэтгэл ханамжтай байгаа , үүнийг бичихэд юу нөлөөлсөн зэргийг асууж тодорхой хариулт өгнө.
Багш сурагчдын бичсэн зүйлийг нэг нэгээр нь уншина. Сурагчид сонсож өөртөө хэрэгтэй санаагаа тэмдэглэж авна.